Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ “COVID-19” халдварын улмаас дахин гурван тоглолтоо хойшлуулахаар болжээ.

“Вашингтон Уизардс” багийн тоглогчдоос халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэмцээнд оролцох ёстой тоглогчийн тоо дутсан тул ням, даваа гарагт болох “Кливленд Кавальерс”, “Вашингтон Уизардс” багийн тоглолтыг хойшлууллаа гэж “NBA” мэдээлэв.

Мөн хэдхэн цагийн дараа “NBA” баасан гарагт товлоод байсан “Мемфис Гриззлис”, “Миннесота Тимбервулвз” багийн тоглолтыг хойшлуулснаа мэдээлжээ. “Миннесота Тимбервулвз” багийн тоглогчдын тоо мөн л тэмцээнд оролцох ёстой тамирчдын тоонд хүрэхгүй болжээ. Ингэснээр "NBA"-ийн 2020-2021 оны улирал өнгөрсөн 12 дугаар сарын 22-нд  эхэлснээс хойш халдварын улмаас хойшлуулсан тоглолтын тоо 13-т хүрсэн байна.  

Агийн ханд шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэйг баталжээ
Агийн ханд шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэйг баталжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.