Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийг төлөөлсөн гишүүдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал дараах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө:

  • Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт;
  • Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, төсвийн гүйцэтгэл;
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлагын үйл ажиллагаа;
  • Нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн;
  • Нийгмийн даатггалын үйлчилгээний цахимжуулалт;
  • Нийгмийн даатгалын байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагаа;
  • Зорилтот жилийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа;
  • Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлууд.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллүүдэд танилцуулах талаар чиглэл зөвлөмж өглөө.

Энэхүү уулзалт нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчид, ажил олгогчдод чанартай, хүртээмжтэй хүргэх, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хэрхэн хамтран ажиллах талаар шийдэлд хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.