“Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч, НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин өчигдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдааны үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулгыг хийсэн юм.

Танилцуулгаас харахад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд түлшний хангамж, нөөц бүрдүүлэлт, зуухны төрлийг өөрчлөх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах юм байна. Мөн 80 мянган тонн түлш нөөцөлж, нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 435 борлуулалтын цэгээр айл өрхүүдэд түлш нийлүүлэх аж.

Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах нийслэлийн бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийт 21 хорооны 32 байршлын 69 зуухыг энэхүү төсөлд хамруулж, жилд 20,719 тонн түлшний хэрэглээг өөрчлөхөөр тооцжээ. Ингэснээр хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу ислийн ялгарлыг бууруулах боломжтой. Мөн 2026-2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө 750 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, Азийн Хөгжлийн Банктай хамтран 303 айл өрхийн халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулгад дурьдав.

Энэ сарын 15-наас эхлэх тэгш, сондгой хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл хамрагдахгүй
Энэ сарын 15-наас эхлэх тэгш, сондгой хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл хамрагдахгүй
 
SOCIAL POP: С.Баяр машин, улсын дугаар зарна гэх зар нь “ӨГӨӨШ“ байсан гэв
SOCIAL POP: С.Баяр машин, улсын дугаар зарна гэх зар нь “ӨГӨӨШ“ байсан гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!