
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд дуу чимээний шаардлага хангахгүй, зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авч байгаа юм байна.
Монгол Улсын MNS 4599:2026 "Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд" стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур гэмтсэн, эсхүл байхгүй болсон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын арга хэмжээ авч байгаа аж.
Иймд, замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөхийг анхааруулсан байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!