Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аялаад буцаж явсан 10 хүн Хараа голын эрэгт амарч байснаас хоёр хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2026.07.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, ар гэрийн нийт 49 хүн, 13 автомашин, 2 дрон, 3 моторт завь, 1 сэлүүрт завьтайгаар иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг гурван бүлэгт хуваагдан 07.22-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлжээ.

12:35 цагт осолдсон цэгээс хойд зүгт 75 км-т самналт хийж байх үедээ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

14 хоногийн дотор АИ-92 автобензиний үнэ 9.7 хувь, төмс 15.1, Лууван 9.1 хувиар ӨСЖЭЭ
14 хоногийн дотор АИ-92 автобензиний үнэ 9.7 хувь, төмс 15.1, Лууван 9.1 хувиар ӨСЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт 16 хэм дулаан. Үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт 16 хэм дулаан. Үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.