Гавьяат цол, одон, медаль хүртсэн 20 орчим улстөрч сард 150-200 мянган төгрөгийн урамшуулал авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 20 гаруй УИХ-ын гишүүн, сайд, улстөрчид Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Тэгвэл "Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай" УИХ-ын тогтоолд Төрийн шагнал, гавьяат цол хүртсэн хүмүүст олгох урамшууллыг дараах байдлаар тусгажээ. Тодруулбал тогтоолын нэгдүгээрт "Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай" гэжээ.

Түүнчлэн энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Энэ оны баяр наадмын өмнө Гавьяат болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг цол шагнал хүртсэн улстөрчид:

Хурдан морьдын сэрвээний өндрийг 30–40 секундэд AI-аар хэмжинэ
Хурдан морьдын сэрвээний өндрийг 30–40 секундэд AI-аар хэмжинэ
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Сэтгэгдэл (57)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!