
Өнөөдөр Төрийн ордонд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" сэдэвт чуулга уулзалт болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд асан Г.Занданшатар хиймэл оюун ухаан болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Авлига, хариуцлага, баялгийн тэгш хуваарилалт миний, бидний толгойны өвчин байсан. Үүний гарц шийдлийг тодорхойлж буйгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын хэлэлцээ”-ний ач холбогдлыг тодорхойлж байна" гэв.