“Наадмын тасалбар олноор зарна, үнэгүй хүргэж өгнө“ гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

"Наадмын тасалбар олноор зарна, үнэгүй хүргэж өгнө" гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байна.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн. Иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулсан тохиолдол гарсан.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.

7-р сарын 10-нд бөхийн барилдааны 1,2-ийн давааг төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
7-р сарын 10-нд бөхийн барилдааны 1,2-ийн давааг төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
 
Д.Ганбат: Баян-Өлгийд Консулын газар байгуулах нь зөв
Д.Ганбат: Баян-Өлгийд Консулын газар байгуулах нь зөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!