“Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

"Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ. Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюу толгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюу толгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

ХУУЛЬ: Нотариатын үйлчилгээг 100 цахимжуулна
ХУУЛЬ: Нотариатын үйлчилгээг 100 цахимжуулна
 
БЗД-ийн 19 дүгээр хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
БЗД-ийн 19 дүгээр хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!