Катарын Доха хотод жүдогийн Мастерс тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас 16 тамирчин зодоглосон. Өчигдөр эрэгтэй -60 кг, -66 кг, эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг-ийн жингийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улаас -66 кг-ийн жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байрт шалгарсан бол гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Мастерс тэмцээнээс гуравдахь медалиа, монголын 30 дахь медалийг ийнхүү эх орондоо авч ирэхээр боллоо.
Түүний хувьд оноолт амаргүй байсан. Хэсгийн аваргын төлөө барилдааныг ранкаараа жингээ тэргүүлж буй Украйны Дариа Билодидтой хийж ялагдал хүлээн дагах барилдааныг Аргентинийн бөх Пауло Фаретотой хийж ялсан. Ингээд хүрэл медалийн төлөө Францын бөх Клемент Меланиятай барилдаж, ялалт байгуулсан юм.