Д.Батлут сайд цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа газрууд, төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны орон тооны харьцааны асуудлыг хэлэлцлээ. Сайд Д.Батлут Цэргийн байгууллагын дээд шатанд хэт төвлөрсөн, нүсэр бүтэц бий болсон нь дунд болон доод шатны нэгжүүдийн хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлж, офицер, ахлагчдын ажлын ачаалал, дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмж, чанарт нөлөөлөх, улмаар тайван цагийн осол, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг онцлон анхааруулав.

Иймд сайдын зүгээс төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны ангилал, цэргийн цолны зэрэглэл, удирдах болон гүйцэтгэх албан тушаалын харьцаанд иж бүрэн үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулах үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.

Үерийн аюултай бүсэд  амрахгүй байхыг зөвлөж байна
Үерийн аюултай бүсэд амрахгүй байхыг зөвлөж байна
 
Нэгдүгээр хорооллын арын замыг маргааш хаана
Нэгдүгээр хорооллын арын замыг маргааш хаана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!