Дэлхийн Өмнөд туйлын дээрх озоны цоорхой арванхоёрдугаар сарын сүүлчээр нөхөгдсөн талаар Дэлхийн цаг уурын байгууллагын албан ёсны төлөөлөгч Клэр Нюллис мэдээлжээ.
Тэрбээр, "Антарктикийн дээрх озоны цоорхой нь 40 жилийн өмнө озоны давхаргын мониторинг хийж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн том, хамгийн гүн цоорхойнуудын нэг байсан бөгөөд хамгийн удаан оршин тогтнож байсан цоорхой юм. Уг цоорхой 12 дугаар сарын эцсээр битүүрсэн ч ердийнхөөс хамаагүй хожуу нөхөгдсөн" хэмээв.
Дэлхийн Өмнөд туйлын дээр үүссэн энэхүү цоорхой нь 2020 оны намар сүүлийн жилүүд дэх хамгийн том хэмжээндээ хүрч тэлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард огцом томорч, есдүгээр сарын 20-нд хамгийн дээд хэмжээндээ буюу 24.8 сая хавтгай дөрвөлжин км-д хүрсэн байна. Озоны давхарга нь газрын гадаргаас дээш 10-16 километрээс эхэлж, 50 орчим километр хүртэл үргэлжилдэг бөгөөд нарны хэт ягаан туяанаас (UV-A/UV-B) манай гаргийг хамгаалдаг бамбай юм.