Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  сонсов.

Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг тодруулж, үүрэг чиглэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэл хотод тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж, коронавирусний халдвараас сэргийлэхийг бүх  түвшиндээ сайтар зохион байгуулахыг үүрэг  болголоо.   

Коронавирусийн шинэ мутаци ОХУ-д анх удаа бүртгэгджээ
Коронавирусийн шинэ мутаци ОХУ-д анх удаа бүртгэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд