Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.

Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.

Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.

Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.

“Шунхлай“ ХХК топ-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
“Шунхлай“ ХХК топ-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
 
ЦЕГ: Салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон
ЦЕГ: Салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!