Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулж, хууль, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Дархан-Уул аймгийн Найрамдлын талбайд 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Европын өдөрлөг-2026” арга хэмжээг зохион байгуулж, өдөрлөгт Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамд, шүүх эрх мэдлийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн болон төрийн бус байгууллага зэрэг нийт 70 гаруй байгууллага оролцов.
Тус өдөрлөгийн үеэр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Тамгын газар иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө хүргэх чиглэлээр хоёр асар ажиллуулсан бөгөөд эхний асарт нээлттэй шүүх хуралдааны танхимыг тохижуулж, прокурор, цагдаа, өмгөөлөгч, шүүгчийн оролцоотойгоор шүүхийн үйл ажиллагааг танилцуулав. Мөн иргэд шүүх хуралдааны танхимд дурсгалын зураг авахуулж, зургаа газар дээр нь үнэ төлбөргүй хэвлүүлэн авч байлаа.
Хоёр дахь асарт шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлыг сурталчилж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэхийн зэрэгцээ хөгжөөнт тоглоом зохион байгуулан оролцогчдод гарын бэлэг гардуулсан юм.
“Европын өдөрлөг-2026” арга хэмжээг Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж буй “Twinning” төсөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран зохион байгуулав.

Д.Батлут: АН-ынханд засаг огцруулна гэхээс өөр хийх ажил байхгүй юм уу. Хүний амиар улс төр хийж байгаа нь хэний эрх ашиг юм бэ
Д.Батлут: АН-ынханд засаг огцруулна гэхээс өөр хийх ажил байхгүй юм уу. Хүний амиар улс төр хийж байгаа нь хэний эрх ашиг юм бэ
 
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.