УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Хар тамхины асуудлыг Д.Мөнх-Эрдэнэ, Н.Учрал хоёр шийдэж чадахгүй. С.Амарсайхан өөрөө энэ асуудлаа амалж авах хэрэгтэй. Хар тамхи үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудал мөн" гэв.