Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.АЛТАНХУЯГ: Хүн мундсан биш. УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин сонгох нь буруу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр дуусаж байна. Тодруулбал, тэрбээр 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилогдож байв. Ийнхүү хуульд заасан бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй юм.

Үүнтэй холбоотойгоор түүнийг улираан томилох эсэх асуудал ойрын өдрүүдэд яригдаж эхлээд байна. Учир нь өнгөрсөн лхагва гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм. Ингэснээр Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр улираан томилох боломж нээгдээд буй.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ.

“Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо бүр даварлаа“
“Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо бүр даварлаа“
 
Ц.Сандаг-Очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Ц.Сандаг-Очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.