Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ маргаангүй даргатай болтол Цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг зогсоохыг АН-ын бүлгээс шаардана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар өнөөдөр “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг хэлэлцэн шийдвэрлэнэ. Тодруулбал, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ дээрх үйл явдлыг эрс эсэргүүцэж "Улс төрийн захиалгат үйл явдал" гэж үзэж буйгаа илэрхийлсэн. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон шийдвэрүүд гаргасан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод болон ТББХ-нд хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүй Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж буй шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай" гэж мэдэгдсэн байдаг.

ГУББГ: Үер усны шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй
ГУББГ: Үер усны шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй
 
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.