Амралтын өдрүүдэд "Ерөнхий сайдын цуваа" гэх утгатай бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус бичлэгийг хувийн хаягтаа нийтэлсэн "ТВ-9" телевизийн сэтгүүлч Б.Намуунтамир тайлбар хийжээ. Тодруулбал, тухайн бичлэг дээрх автомашинууд нь Ерөнхий сайдын цуваа биш, хаврын тариалалтын явцыг сурвалжлах томилолтоор явахад тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, захирлууд болон ТВ9, МҮОНРТ, Малчин ТВ, NTV, TV5 телевизийн сэтгүүлч, зураглаачдын сууж явсан машин байсан.
Бид ажлаа хийж, орон нутагт хаврын тариалалтын нөхцөл байдал, тариаланчдын ажлыг сурвалжилж явсан болно. Сториг маань хэсэгчлэн тасалж авч олон нийтэд буруу ойлголт төрүүлэх байдлаар түгээхгүй байхыг хүсье гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!