Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Казакстан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн импортлох, алт боловсруулах чиглэлд хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа интеграцын тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сард тус улсад хийх төрийн айлчлалыг угтаж буйг талууд онцлон тэмдэглэв. Уулзалтаар талууд хайгуул, олборлох салбар болон газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай ярилцлаа.

Монгол Улсын зүгээс газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, тус улсаас худалдан авах урт хугацааны хэлэлцээр хийх саналыг гаргаж Казахстан улсын зүгээс дэмжин хамтарч ажиллахаар боллоо. Мөн боловсруулах үйлдвэр тэр дундаа алт боловсруулах чиглэлд хамтран ажиллах саналыг тавилаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

ФОТО: “Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” эхэллээ
ФОТО: “Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026” эхэллээ
 
Завхан аймгийн урд бүсийн замыг маргааш 09.00 цаг хүртэл хаалаа
Завхан аймгийн урд бүсийн замыг маргааш 09.00 цаг хүртэл хаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.