
Үндэсний хэмжээнд яригдах ТВ шоу гарч эхэллээ. Тодруулбал, "Наадгай" шоу нь Монголд анх удаа зохиогдож байгаа бөгөөд хамгийн анхны 100 оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа сорьсон уралдаант нэвтрүүлэг юм. "Наадгай" шоуг анх 2025 оны тавдугаар сараас эхлэн хийж эхэлжээ. Зураг авалт нийт 1 жил буюу 4 улирлын турш хийгдсэн байна.

Ингэхдээ байгалийн үзэсгэлэнт 7 өөр газарт зураг авалтаа хийсэн бөгөөд 100 оролцогчоос цорын ганц ялагч 150 сая төгрөгийн эзэн болох юм байна.
Үндэсний хэмжээний “Наадгай" шоуг "Ай Вондер Визуалс" ХХК продюсерлэн, найруулагчийн багаар Team Hero хамтран ажиллаж бүтээжээ. Мөн тус шоуны ард 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, зураг авалт, аюулгүй байдал, техник, эмнэлэг, аврах ажиллагааг зэрэг зохион байгуулсан аж.

Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, түргэн тусламжийн болон аврах ажиллагааны мэргэжлийн багууд хамтран ажиллаж, оролцогчдын аюулгүй байдлыг ханган дэмжлэг үзүүлжээ.

Шоу нийт 100 оролцогчтой ба үүнээс 67 эрэгтэй, 33 эмэгтэй оролцсон байна.
Уг шоуг өнгөрсөн ням гарагаас эхлэн NTV телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд та нөхөж эсвэл түрүүлж үзэхийг хүсвэл www.naadgai.mn сайтаас үзэх боломжтой юм байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!