“Billy Sushi” нэрээрээ алдаршсан Ц.Энхбилэгийг АНУ-ын Миннесота мужид суух өргөмжит консулаар томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Цэрэнбатын Энхбилэг, Юта мужид суух Өргөмжит консулаар Рэймонд Ричард Прайс нарыг томилсон тухай патентын хуулбарыг гардуулан өгөв.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсыг сурталчлан таниулах, мөн Миннесота мужид оршин суугаа Монгол иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон анхаарч ажиллахыг тэмдэглэв.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Өргөмжит консул нь дипломат албаны орон тооны ажилтан биш бөгөөд тухайн улсад байнга оршин суудаг, хариуцсан тойрогтоо бизнес, нийгэм, олон нийтэд нэр хүнд бүхий иргэнийг томилдгоороо онцлогтой. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг юм.

Өргөмжит консул нь Монгол Улсыг тухайн бүс нутагт төлөөлөхөөс гадна хариуцсан нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбох, онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх зэрэг консулын туслалцаа үзүүлдэг. Мөн хоёр улсын бизнесийн байгууллагуудыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, спортын арга хэмжээг дэмжин зохион байгуулах зэрэг чиглэлээр ажилладаг болно.

С.Баяр: Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажмаар ахиулаад л байх ёстой
С.Баяр: Хэлэлцээр амжилттай хийсэн ЗГ-ын багт баяр хүргэе. Ийм байдлаар барьцаа аажмаар ахиулаад л байх ёстой
 
ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгчийг хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!