Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы нийслэлийн бүсэд онц байдал тогтоов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

Японы Засгийн газар коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан нийслэл Токио болон Канагава, Сайтама, Чиба мужуудад нэг сарын хугацаатай онц байдлыг дэглэм тогтоолоо.

Өнөөдрөөс эхлэн хэрэгжих арга хэмжээний хүрээнд баар, ресторануудын ажиллах цагийг багасгаж, оройн долоон цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна. Мөн олон нийтийн арга хэмжээнд оролцогчдын тоог хязгаарласны зэрэгцээ компаниудад ажилтнуудаа аль болох алсаас ажиллуулахыг уриалжээ. Үүнээс гадна, онцын шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрийг түр зогсоох хугацааг сунгажээ.

Японд халдварын тархалтын байдал арваннэгдүгээр сарын эхэн үеэс хойш дордож эхэлсэн бол арванхоёрдугаар сард өдөрт илэрсэн халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлт тогтмол нэмэгджээ. Өдөрт илэрсэн халдварын хамгийн олон буюу 6001 тохиолдол нэгдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 260 мянга давж, 3800 гаруй хүн нас баржээ.

Жереми Лин
Жереми Лин "Жи лиг"-т тоглохоор болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.