Г.Жаргалсайханыг НЗД-ын орлогчоор томилсон ч тав хоногийн дотор чөлөөлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын 1-р орлогчоор томилсон билээ.

Тэгвэл түүнийг тав хоногийн дараа буюу баасан гарагт чөлөөлж, оронд нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилсон байна.

Г.Жаргалсайханыг ямар шалтгаанаар чөлөөлсөн нь тодорхойгүй бөгөөд тэрбээр БЗД-ийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллаж магадгүй байна.

Сануулахад, Хотын дарга асан Х.Нямбаатар лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Намын дарга Н.Учралын саналын дагуу Г.Жаргалсайханыг орлогчоор томилсон. Иран, Америк шиг дайнтай улс биш хамтраад ажиллана" гэж хэлж байв.

Гэвч Н.Учрал, Х.Нямбаатар нарын дунд маргаан үүссэн нь Г.Жаргалсайханыг чөлөөлөхөд хүргэсэн байх магадлалтай юм. Улс төрийн хүрээнд Г.Жаргалсайханыг сайд Э.Бат-Амгалангийг хүн гэж ярьдаг билээ.

НЗД-ын орлогчоор томилогдоод 5 хонолгүй чөлөөлөгдсөн Г.Жаргалсайханы оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг НЗД-ын 1-р орлогчоор томилжээ
НЗД-ын орлогчоор томилогдоод 5 хонолгүй чөлөөлөгдсөн Г.Жаргалсайханы оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг НЗД-ын 1-р орлогчоор томилжээ
 
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!