Сүүлийн саруудад махны үнэ эрчимтэй өссөнөөс үүдэн иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудахаас гадна нөөцийн махны олдоц буурсан талаар иргэд болон наймаачид хэлж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр "Хүчит шонхор" зах дээр очин махны үнэ, нийлүүлэлтийн талаар иргэд, наймаачидтай уулзав. Тэрбээр "Энэ жил 5000 тонн мах нөөцөлснөөс 2500 тонн нь одоог хүртэл нийлүүлэлтэд гараагүй бөгөөд тухайн мах хаачсаныг илрүүлнэ. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Би нийслэлийн Засаг даргад асар гомдолтой байгаа. Яагаад гэвэл ард түмний амьдрал ийм хүнд байхад зүгээр байсан бродюр солиод байсан. Би энэ нөхөрт хариуцлага тооцно" гэсэн юм.
Мөн тэрбээр ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана гэж мэдэгдэв.
Дашрамд, одоогоор хотын даргад ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа ч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй байгаа юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!