Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн оронд хэнийг томилох вэ...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгч шалгуулах тухайгаа 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр мэдээлсэн.

Тухайн өдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс түүнийг 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж, АТГ-д шилжүүлсэн тухай мэдээлсэн байдаг.

Ингэхдээ Т.Даваадалай эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэв.

Энэхүү мэдээллийн дараа Т.Даваадалай 19.30 цагт хэвлэлийн хурал зарлаж ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдээлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчгүйгээр 8 хоногийг үдлээ. Т.Даваадалайгийн оронд хэнийг томилох нь тодорхойгүй хэвээр байна.

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
 
Г.Дамдинням: Ирэх 7 хоногт БНХАУ руу шатахууны асуудлаар айлчлал хийх гэж байхад гэнэт ийм хорлон сүйтгэх ажил хийж байгаа нь санамсаргүй тохиолдол биш