
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна. Шүүх хурлын эхэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хурлыг бүхэлд нь ХААЛТТАЙ ЯВУУЛАХ хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хаалттай явуулахаар болсон юм.
Хэрэгт холбогдогч М.Батчулуун 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Токарчин мэргэжилтэй. СЭМҮТ-ийн тусгай тасагт 3 жил албадан эмчлүүлэх заалттай эмчлүүлсэн гэх түүнийг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзсэн байна. Шүүх хурал үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!