
"Автобусны буудлын орчимд үл таних хүмүүс хутга тулган миний машиныг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 16-ны өдрийн 05:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг 15-18 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хараа хяналттай байлгаж, хэнтэй нөхөрлөж, хаана чөлөөт цагаа өнгөрүүлж буйг сайтар анхаарахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.