ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Сүүлийн үед Монгол Улсад Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, ялангуяа 0–6 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өсөж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

Энэ насны хүүхдүүд нь вакцин хийлгэх нас хүрээгүй байдаг ба дархлаа тогтоогүй байдаг тул халдвар авах, хүндэрч нас баралт үүсэх эрсдэл өндөр байна. Улаанбурхан нь маш халдвартай өвчин бөгөөд дархлаагүй (вакцин хийлгээгүй эсвэл өвдөж байгаагүй) гэр бүлийн гишүүдээс бага насны хүүхдүүдэд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг.

Иймд иргэд та бүхэн:

• Хүүхдээ товлолын болон нэмэлт вакцинд цаг тухайд нь бүрэн хамруулах

• Өөрсдийн дархлаажуулалтын байдлаа шалгаж, шаардлагатай бол нөхөн вакцин хийлгэх

• Халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах

• Бага насны хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахдаа болгоомжтой байх

Дархлаажуулалт бол зөвхөн таныг бус, вакцинд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг хамгаалах хамгийн чухал арга юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 12 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 12 хэм дулаан
 
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!