
Замын-Үүд дэх гаалийн газрын Дардан гаалийн хяналтын бүсэд 4 дүгээр сарын 9-ний өдрийн 16:00 цагийн байдлаар нийт 123 бараа, тээврийн хэрэгслийн үлдэгдэлтэй байснаас 41 ачаатай тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт тус тус дуусаж, барааг эзэнд нь олгоод байна.
Хэвийн ачаалалтай үед тус гаалийн хяналтын бүсэд өдөрт дунджаар 80 орчим бараа, тээврийн хэрэгсэл хуваарилагддагаас 65–70 нь тухайн өдөртөө гаалийн бүрдүүлэлтээ хийж, гаалийн хяналтаас гардаг. Харин 4 дүгээр сарын 2–7-ны өдрүүдийн хооронд дээрх бүрдүүлэлтийн тоо буурч өдөрт 30 орчим тээврийн хэрэгсэл бүхий барааг иргэн, аж ахуйн нэгжүүд нь гаальд мэдүүлсэн төлөвтэй байна. Тодруулбал, дээрх хугацаанд улсын хилээр орж ирсэн боловч гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй тээврийн хэрэгслүүд өмнөх өдрүүдээс нэмэгджээ.
Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийт 43 бүрдүүлэлтээр 41 бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийгдэж, ачаалал хэвийн үргэлжилж байна.
Мөн гаальд мэдүүлж, гаалийн болон бусад татвар, хураамжаа төлсөн төлөвт шилжсэн бараанд хяналт шалгалт хийхэд барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчлүүд илэрч, тухайн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шалгах ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, 2026.04.01-08-ны хооронд тус гаалийн хяналтын бүсэд гаалийн хууль тогтоомж зөрчсөн, татвараас зайлсхийсэн нийт 8 зөрчлийг илрүүлж, 53.3 сая төгрөгийн татвар, торгуулийг улсын төсөвт нөхөн төвлөрүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!