Ган үйлдвэрлэлийн цогцолборын төсөл урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 59 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам доллар байхаар тооцоолжээ.

Гангийн үйлдвэр 2025 оны эцсийн байдлаар 911 сая ам.долларын үнэ бүхий нэг сая.тн ган бүтээгдэхүүн импортоор авсан, 2030 он гэхэд 1.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гангийн цогцолборыг ашиглалтад оруулснаар төлбөрийн тэнцэл 350-400 орчим сая ам.доллароор сайжрах бүтээн байгуулалтын өртөг 10 орчим хувиар буурах эерэг нөлөөллүүд бий болно.

Монгол Улсад төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх технологи бүхий том хүчин чадлын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй тул энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, инженер цөөн байгаа нь дотоодын нөөц бололцоогоор төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад технологийн болон санхүүгийн эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа юм. Иймд тус төслийг олон улсын хөрөнгө санхүү, технологи, зах зээл бүхий ган үйлдвэрлэлийн салбарт туршлагатай этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ЗГ: Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй, царцааж байна
ЗГ: Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй, царцааж байна
 
Х.Булгантуяа: Миний мэдэх нэг тамирчин л гэхэд ОУ-ын тэмцээнд оролцож, шагналд авсан дугуйгаа монголд оруулж ирэхдээ татвар төлсөн
Х.Булгантуяа: Миний мэдэх нэг тамирчин л гэхэд ОУ-ын тэмцээнд оролцож, шагналд авсан дугуйгаа монголд оруулж ирэхдээ татвар төлсөн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!