Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аваргын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын шатанд "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс" багууд шалгарч үлдээд байгаа. Аваргын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр 19:10 цагаас эхэлнэ. Эхний тоглолт энэ сарын 1-нд болж 77:76 харьцаатайгаар Хүлэгүүд хожил байгуулсан. Аваргын цувралын эхний тоглолт үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт шийдэгдсэн.

Эхний тоглолтод Хүлэгүүдээс Б.Барсболд жигд тоглолтоо үзүүлж 13 оноо, 7 самбар, 6 ашигтай дамжуулалт өгсөн. Мөн А.Азбаяр 19, Э.Түшиг 16, Жорди Тшиманга 14 оноо авсан. Харин Бодонсоос Э.Дөлгөөн 16 оноо, 6 самбар, 3 ашигтай дамжуулалт, 3 бөмбөг таслалт, Жэй Скрабб 18, А.Ананд 11 оноо авсан.

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно
 
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.