Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал кабинетаа бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХҮН намд ЗГ-т хамтрах саналаа хүргүүлсэн. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн П.Ганзоригоос дараах тодруулгыг авлаа. Тэрбээр "Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газартай орж ажиллах урилга ирүүлсэн. Салбаруудын асуудлыг эцэслээгүй байгаа. Эрчим хүчний салбар хүнд байдалд байгаа. Тог нь тасалдаад системээрээ доголдчихсон. Ирэх жилийн өвлийг бид лаа бариад давж болохгүй. Өртгийг бууруулах тал дээр анхаарч ажиллах ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!