Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг хэлэлцэж буй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын даргын орлогч Т.Даваадалайн биед халдсан үйл явц болсон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эл үйлдэлдээ уучлал хүслээ.