Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Хүүхэд суррон, мотоцикл унавал эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд заасны дагуу, иргэд цахилгаан мопед болон скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг.

4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ.

Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Тус журмаар хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн хуулийн 14.7.2 зааснаар эцэг эхийг 100.000 төгрөгөөр торгох, 18 насанд хүрсэн хүн жолоодох эрхийн үнэмлэхгүй суррон мото унавал эцэг эхийг нь биш өөрийг нь 400.000 торгох зохицуулалт үйлчилж байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхийг 7 хоногоор хойшлууллаа
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхийг 7 хоногоор хойшлууллаа
 
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.