УИХ-ын гишүүн Ө.Шижир нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан намын дотоод сонгууль үргэлжилж, 20 аймаг 9 дүүргийн намын дарга нараа сонгосон. Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын даргаар хэн сонгогдох вэ гэдэг анхаарал татаж байна. Нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдрийн 17 цагт хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр материалаа хүргүүлжээ.

Түүний намтрыг хүргэвэл:

2007-2008 онд Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулагч, улс төрийн ажилтнаар

2008-2010 онд “Жи Эй Жи” ХХК-ийн хүний нөөц хариуцсан менежерээр

2010-2012 онд “Чингис Маркет” ХХК-ийн Маркетингийн газрын захирлаар

2012-2014 онд Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдын орон тооны бус зөвлөхөөр

2014-2020 онд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Хөгжлийн хорооны гишүүнээр

2015 оноос “Хэлц Үг” ХХК-ийн Ерөнхий захиралаар

2015 оноос “Эм Ди Си” ХХК-ийг байгуулан ТУЗ-ийн даргаар

2018-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр

2018 оноос “Эм Ди Си рийл эстэйт” ХХК-д Ерөнхий захирал

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар

2023 оноос “Фүүдкорп” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар

2024 оноос “Пастрикорп” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШШГЕГ: Н.Түвшинбаяр суллагдсан гэх мэдээлэл ХУДАЛ
ШШГЕГ: Н.Түвшинбаяр суллагдсан гэх мэдээлэл ХУДАЛ
 
Ой хээрийн түймэр тавьсан иргэнд нэг жилийн хугацаанд тэнсэх, 7,6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
Ой хээрийн түймэр тавьсан иргэнд нэг жилийн хугацаанд тэнсэх, 7,6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!