Т.Аубакир: Хувийн нэмэлт тэтгэврийн хууль батлагдсанаар иргэд тэтгэврээ өвлүүлэн үлдээх харилцаа бий болно 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу хуралдаж, МАН-ын бүлгээс хурлаас гарсан шийдвэрийнхээ талаар мэдээлж байна.

Энэ үеэр Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг ГБХНХ-ын сайд Т.Аубакир танилцууллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж байна. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн сайн дураараа, боломжид тулгуурлан оролцох нэмэлт боломжийн талаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн хуримтлал нь өвлөгдөх боломжтой байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна.

Хуулийн төслийг баталснаар урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болж, иргэн төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авч, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулах боломж бүрдэнэ" гэлээ.

Багийн эзэд хожигдохоороо хуруу, гар нь гозолзоод эхлэх юм
Багийн эзэд хожигдохоороо хуруу, гар нь гозолзоод эхлэх юм
 
Цуврал холдох эсвэл ойртохыг шийдэх тоглолт өнөөдөр болно
Цуврал холдох эсвэл ойртохыг шийдэх тоглолт өнөөдөр болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!