
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд өнөөдөр /2026.03.17/ “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК дээр ажиллалаа.
Энэ үеэрээ “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, горим ажиллагаатай биечлэн танилцлаа. Түүнчлэн тус компанид үүсээд буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Үүнд:
-Компанийн худалдан авах ажиллагааг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, засвар, шинэчлэлийн ажлуудыг цаг хугацаанд нь хийж дуусгах
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй үндсэн тоноглол болох турбингенератор №7, 9 шинэчлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарч, 2026 оны өвлийн их ачааллаас өмнө барилга угсралтын ажлыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах
-Үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн осол, гэмтэл болон технологийн зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгаврыг өглөө.



Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!