Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлийн 97.2 хувь нь бойжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Архангай аймагт 12 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний хээлтэгч малын 84.6 хувь нь буюу 2002 мянган эх мал төллөж, гарсан төлийн 97.2 хувь нь бойжиж байна. Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл, гарсан ботгоны 100 хувь, унаганы 96.7 хувь, тугалын 97.5 хувь, хурганы 97.6 хувь, ишигний 96.2 хувь нь бойжиж байна. 

Сумдаас Төвшрүүлэх, Өгийнуурт төлийн хорогдол гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн эх мал 10.4 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 14.2 хувиар их байна. Харин төлийн хорогдол 2.2 дахин бага байгаа аж.

Оны эхний  буюу 6.4 сая мал 99.2 хувиар онд орж, 44.8 мянган том малын хорогдолтой байна. Хорогдсон малын 6.2 хувийг адуу, 8.9 хувийг үхэр, 57.7 хувийг хонь, 27.2 хувийг ямааны хорогдол эзэлжээ.

Сумдаас Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Цахир, Жаргалант, Ихтамир сумын оны эхний малын 1.1- 2.0 хувь нь, бусад сумын малын 0.4-1.0 хувь нь хорогдсон байна. Харин Өгийнуур, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт суманд том малын хорогдол гараагүй байна.

ЭМЯ: Улаанбаатарт 20 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: Улаанбаатарт 20 хүнээс халдвар илэрлээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.