УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Энхнасан нийт 14 ажлын хэсэгт орж ажиллах бөгөөд хүүхдийн эрхийн чиглэлд хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажилд анхаарал хандуулна гэлээ.
Тэрбээр энэ талаараа "Энэ удаагийн хаврын чуулган улс төрийн үйл явдлаар нэлээд өрнөлтэй байх нь тодорхой байна.
Гэхдээ бидний хамгийн чухал үүрэг бол улс төрөөс илүүтэй иргэдийн амьдралд хэрэгтэй бодлого, шийдвэрүүдийг урагшлуулах явдал юм.
Миний бие 2026 оны хаврын чуулганы хугацаанд дараах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:
• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
• Хөгжлийн бодлого, төлөвлөлт, дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн хэрэгжилт
• Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоог хангах бодлого
• Эрүүл мэндийн салбарын бодлогын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах. Эдгээр чиглэлээр нийт 14 ажлын хэсэгт орж ажиллана.
Мөн энэ жилийг Хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, замын орчин, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбоотой судалгаа, уулзалт, хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж байна.
Удахгүй энэ ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно" гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!