Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өнөөдөр гуравдугаар сарын 6-ны өдөр. Энэ өдөр Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна.

1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Буриад Монголын номын их хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн "Шинэ толь" хэмээх бичиг сонины анхны дугаарыг эрхлэн гаргаснаар Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхтэй. Үүний дараа 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч байжээ. Эдгээр сонины эрхлэгчээр ажиллаж байсан их соён гэгээрүүлэгч Ж.Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж түүхэн эх сурвалжууд үздэг.

Харин энэ өдрийг 1993 онд болсон Сэтгүүлчдийн Их Хурлаар “Сэтгүүлчдийн өдөр” болгож байв.

Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээнийн Ерөнхий дасгалжуулагчаар ажиллана
Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээнийн Ерөнхий дасгалжуулагчаар ажиллана
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.