Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд лигийн плэй-офф шатны цувралын тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Эс Жи Эйпс, Завхан Бродерс болон Омни Эрдэнэт Майнерс Демаркус Казинсаар хүчээ зузаатгасан Сэлэнгэ Бодонс багийн эсрэг тулна.

Эс Жи Эйпс болон Завхан Бродерс багийн цувралтын тоглолт хурдан довтолгоо эсрэгээрээ хамгаалалт зонхилсон тоглолт болох болов уу. Тамирчдын ур чадвар талаас харвал Эйпс цувралд ялах боломжтой. Бродерсын залуусын алсын зайн шидэлтийг хязгаарлах үүрэг Эйпсд байгаа. Бродерсын хувьд Кэвин Аллен багтайгаа хэр хурдан уусахаас их зүйл шалтгаална. Мөн Бродерсын залуусын хамгаалалт энэ цувралд хэн ялахыг шийдэхэд чухлаар нөлөөлнө.

Энэ улиралд бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлтийг хийгээд амжсан Майнерс баг, Демаркус Казинс болон 3х3 шигшээ багийн тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Бодонсын эсрэг тулна. Бүрэлдэхүүний хувьд Бодонс илүү чанга байгаа ч МУГТ Т.Санчир тэргүүтэй Майнерс тэдний эсрэг чангахан өрсөлдөөнийг үзүүлэх нь тодорхой.

П.Цанжид

МАК-ийн улс, орон нутагт төлсөн татвар, хураамж ₮4.8 их наядыг давжээ
МАК-ийн улс, орон нутагт төлсөн татвар, хураамж ₮4.8 их наядыг давжээ
 
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.