Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улаанбаатар хот руу нэвтрэх хүн, малын халдварт өвчнийг хязгаарлан ариутгаж, нийт иргэдийг болзошгүй өвчнөөс хамгаалах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү байгууламж нь 480.31 м.кв талбай бүхий 18.8м х 24м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар барилга юм. Тус байгууламж нь шалган нэвтрүүлэх барилга, агуулахын барилга, худгийн барилга, малын хашаа, малын саравч, гадна ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гадна тохижилтоос бүрдсэн зохион байгуулалттай. Бүтээн байгуулалтын ажлыг "Сутаймандах" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан бөхийн барилдаан ням гарагт болно
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан бөхийн барилдаан ням гарагт болно
 
ШУУД: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!