Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээлэл өмнөх оноос 9.8 хувиар буурчээ

Огноо
Унших
1 минут 46 секунд

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд ЦЕГ-т хэдэн дуудлага мэдээлэл, ямар төрлийн гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн болон нийслэлийн Онцгой байдлын газарт ч хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар тодрууллаа.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндорж “Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 5022 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэхүү мэдээллийг илүү нарийвчлаад аваад үзвэл нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс хулгайлах 31, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 33, залилан мэхлэх шинжтэй 18 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байгаа. Түүнчлэн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай иргэд ч аливаа баяр ёслолыг соёлтой тэмдэглэн өнгөрүүлдэг болсон гэдэг нь үүнээс харагдаж байна шүү дээ. Энэ жилийн цагаан сараар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандантэгчэнлин хийдэд ном хурах зэрэг үйл ажиллагаанд 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээв.

ЛХАГВЫН ТОЙМ: Доктор, профессор, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Гавж Д.Нямсамбуу, Монгол Улсын аварга С.Мөнхбат нарын оролцсон ДУГААР
ЛХАГВЫН ТОЙМ: Доктор, профессор, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Гавж Д.Нямсамбуу, Монгол Улсын аварга С.Мөнхбат нарын оролцсон ДУГААР
 
“Pizza Hut”-ын нэрийг барьж, иргэдийг 32 сая төгрөгөөр залилжээ
“Pizza Hut”-ын нэрийг барьж, иргэдийг 32 сая төгрөгөөр залилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!