Бусдаас 3.5 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт олны танил САНХҮҮЧ оролцсон уу...

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 16 секунд

Эргэн төлөлт нь даатгалтай, эрсдэлгүй хэмээн итгүүлж иргэдээс их хэмжээний зээл авч залилсан байж болзошгүй үйлдлийг прокурорын байгууллагаас гэмт хэрэг биш гэж үзсэнд хохирогч иргэд гомдолтой байна.

Тодруулбал, иргэн А гэгч нь өөрийн компани дээрээ иргэдээс их хэмжээний хөрөнгө буюу 3.5 тэрбум төгрөгийг 17 удаагийн зээлийн гэрээ байгуулан залилж авсан байж болзошгүй байна. Ингэхдээ “өндөр хүү өгөөжтэй зээл авна, эргэн төлөлт нь ямар ч эрсдэлгүй, 100 хувь баталгаатай буюу даатгагдсан зээл байх болно” гэсэн танилцуулгыг олон нийтэд хүргэсэн. Мөн тухайн зээлийг даатгасан даатгалын байгууллагын албан ёсны цахим хуудсанд төлбөр тасалдлын даатгалын бүтээгдэхүүн буюу зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг 100 хувь даатгах танилцуулга байршуулсан байна.

Иргэн А иргэдтэй байгуулсан Зээлийн гэрээн дээрээ “гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол үндсэн зээл, хүү, алдангийг үл маргах журмаар Төлбөр тасалдлын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллага төлнө” гэсэн тохиролцоог байгуулсан төдийгүй даатгалын компани нь зээлийн гэрээний хавсралтад гарын үсэг зурж тамга даран улмаар даатгалын сертификат олгосон тул иргэдийн хувьд эрсдэлгүй зээл өгч байна гэж итгээд мөнгөө шилжүүлсэн байна. Зээл эргэн төлөгдөөгүй тул нэр бүхий иргэд даатгалын байгууллагад хандахад “манай байгууллага төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулаагүй харин зээлдэгч компани дампуурсан тохиолдолд л нөхөн олговор олгоно гэсэн нөхцөлөөр зээлдэгч компанитай гэрээ байгуулсан. Тэгээд ч даатгалын гэрээний хугацаа дууссан” гэж мэлзсэн тухай хохирогчид ярьж байна.

Хохирогч иргэд зээлээ төлүүлж чадахгүй, мөн даатгал хийсэн гэх баримт нь хууль зөрчсөн, зээлийн гэрээнд дурдсанаас өөр нөхцөлтэй даатгалын гэрээг зээлдэгч болон даатгалын компанийн хооронд байгуулсан болохыг олж мэдээд цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна. Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийг төөрөгдүүлж, эргэн төлөлт даатгагдсан зээл мэт ойлголт төрүүлж улмаар зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн гаргасан даатгалын компанид иргэдийн хохирлыг нөхөн төлөх хугацаатай шаардлага хүргүүлсэн байна.

Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан хэрэг бүртгэлтийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан гэж хэрэгсэхгүй болгосон тул хохирогч иргэдийн зүгээс прокурорыг гэмт хэрэгтнийг өөгшүүлж хэт нэг талын нөлөөнд автсан байна гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Хохирогчид энэ асуудлаар олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийхээр болсон байна. Бид энэ асуудлаар эргэн сурвалжлах болно.

Эрчим хүчний асуудлаа “цэгцлэх“ Б.Чойжилсүрэнгийн 30 хоног баасан гарагт дуусна
Эрчим хүчний асуудлаа “цэгцлэх“ Б.Чойжилсүрэнгийн 30 хоног баасан гарагт дуусна
 
“Pizza Hut”-ын нэрийг барьж, иргэдийг 32 сая төгрөгөөр залилжээ
“Pizza Hut”-ын нэрийг барьж, иргэдийг 32 сая төгрөгөөр залилжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!