21 настай найз охиноо бусадтай бүлэглэн зодсон Ч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Өмнө нь үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж биед нь халдсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Олон нийтийн цахим сүлжээнд бага насны байж болзошгүй хүүхдүүд бусдыг хэл амаар доромжлон, биед нь халдсан, мөн олон нийтийн газарт бусдын биед хохирол учруулж болохуйц зэвсэг буюу хутга барин танхайрч буй бичлэгүүд нийтлэгдсэн. Нийтлэгдсэн даруйд нь цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг хянан шалгах ажиллагаа явагдсан. Шалгалтын явцад 16 настай Ч өмнө нь үерхэж байсан найз охин болох 21 настай О-гийн биед хувийн таарамжгүй харилцааны улмаас халдаж, тухайн асуудлынхаа бичлэгийг хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Уг үйлдлийн дараа Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах найз охиноо хайж биедээ хутга авч явж, олон нийтийг үл хүндэтгэх үйлдэл гаргасан зүйлүүд давхар бүртгэгдсэн. Дээрх үйлдлүүдэд харьяа цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийгээд явж байна.

Шалгалтын явцад тухайн гэмт хэрэгт холбогдоод байгаа 16 настай Ч-ийн хувьд өмнө нь тодорхой төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд болох нь тогтоогдоод байна.

-Зодуулсан охины биеийн байдал ямар байгаа вэ?

-Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад тогтоолыг хүргүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар тухайн гэмт хэргийг хоёр эрэгтэй, нэг эмэгтэй үйлдсэн нь тогтоогдсон.

-Тухайн этгээдүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татан, шалгалтын ажиллагааг хийх зохицуулалттай. Бусдын биед халдах, олон нийтийн газар, бүлэглэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тул хуулийн хариуцлага болоод гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс хуулийн хариуцлага нь хохирогчийн гэмтлийн зэргээс хамаарна. Мөн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, цаашлаад хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн зүйчлэлийг тогтоох ажиллагаа хийгдэнэ.

УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
 
Энэ айл яагаад ГАНЦААРАА ҮЛДЭВ
Энэ айл яагаад ГАНЦААРАА ҮЛДЭВ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!