Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай үүргийн нислэгт илүү төлсөн төлбөрийг буцаан олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Манай улс энэ сард гадаадаас авч ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлахаар төлөвлөөд байсан. Үүнийхээ дагуу тухайн иргэдээс тусгаарлах байр, хоолны төлбөрийг 21 хоногоор тооцож авсан байна. Гэвч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 14 хоног тусгаарлахаар болсон. Тиймээс тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтаараа илүү төлбөр төлснөө нотолж зөрүү мөнгөө авах юм байна. Нотлох бичиг баримтуудаа [email protected] хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Х.Баттулга АН-аас нэр дэвшихгүй байх магадлалтай боллоо
Х.Баттулга АН-аас нэр дэвшихгүй байх магадлалтай боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.