Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг хэргээр нэмж шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлсэн.

Улмаар Б.Эрдэнэсүхийг цагдан хорьж, шалгасан. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байдаг. Хэргийг прокурорт буцаах саналыг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч гаргасан байна. Учир нь прокуророос Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн мөшгөсөн гэх хоёр зүйл ангиар яллах дүгнэлт оруулж ирснийг нь эсэргүүцэж, Эрүүгийн тухай хуулийн 10.1 Хүн алахыг завдах, 13.5 заналхийлэх, 12.1 хүчиндэх 12.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зүйл заалтуудаар нэмж шалгуулах хүсэлт тавьсан байна.

Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Иймээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүнийг мөрдөн мөшгөсөн, хүн алахыг завдах, заналхийлэх, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зүйл заалтуудаар шалгаж байсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн мөшгисөн гэх зүйл ангиудтай нь нэгтгэн шалгахаар болсон байна.

176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
 
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.