СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшингийн вакум цонхыг эвдэн орж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бөгж зэргийг нь хулгайлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

Энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэгдсэн байна.

Иймд иргэд Та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
 
Г.Занданшатар: 2000 оны үед Шивээ-Овоо, дараа нь ДЦС-5-ыг ГАЦААСАН. ЦС барих нь эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой учраас янз бүрийн улс төр оруулахгүйгээр явуулах хэрэгтэй
Г.Занданшатар: 2000 оны үед Шивээ-Овоо, дараа нь ДЦС-5-ыг ГАЦААСАН. ЦС барих нь эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой учраас янз бүрийн улс төр оруулахгүйгээр явуулах хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!