Унгар улсад суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын иргэдэд зориулсан магистрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

1. Санал болгож буй англи хэлээрх хөтөлбөрүүд

Хөдөө аж ахуйн биотехнологи (Hungarian University of Agriculture and Life Sciences, Szent István Campus).

Малын тэжээл, тэжээлийн аюулгүй байдлын инженерчлэл (Hungarian University of Agriculture and Life Sciences, Kaposvár Campus).

Ургамал хамгаалал (University of Debrecen, Debrecen).

2. Тэтгэлэгт юу багтах вэ?

Унгар Улсын Засгийн газраас дараах зардлыг бүрэн санхүүжүүлнэ. Үүнд:

Бүртгэлийн болон сургалтын төлбөр, үндсэн сурах бичиг.

Дотуур байрны байршил.

Амьжиргааны тэтгэмж.

Эрүүл мэндийн даатгал. (Тэтгэлэг нь зөвхөн суралцагчид хамааралтай бөгөөд гэр бүлийн гишүүдийн зардлыг хариуцахгүй.)

3. Шалгуур

Монгол Улсын иргэн, оршин суугч байх;

Сурлагын өндөр амжилттай байх;

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

Эрүүл мэндийн байдал сайн, суралцах эрмэлзэлтэй байх;

30 хүртэлх настай бол давуу тал болно.

4. Шалгаруулалт

Тэтгэлгийн материалыг 2026.02.28-ны өдрийг хүртэл хүлээн авна.

1-р шат: Хүсэлт гаргагчдыг НҮБ-ын ХХААБ-аас урьдчилсан байдлаар шалгаж, Унгарын харгалзах их, дээд сургуулиудад хүргүүлнэ. (Зөвхөн бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалыг хүлээн авна).

2-р шат: Их сургуулиуд англи хэлээр бичгэн болон аман шалгалт авч, эцсийн шалгаруулалтыг хийнэ.

5. Бүртгэл

Бүртгэл болон тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч харна уу.

fao.org/europe/events/detail/fao-hungarian-government-scholarship-programme-2026-2027

Нэг өдөрт буюу өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ
Нэг өдөрт буюу өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ
 
СЕХ: “Үнэн ба зөв“ нам 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй байсан тул авах санхүүжилт тогтоогдоогүй
СЕХ: “Үнэн ба зөв“ нам 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй байсан тул авах санхүүжилт тогтоогдоогүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!